2024 оны 12 сарын 19
BPA гэдэг нь (BISPHENOL A) гэсэн үгийн товчлол юм. BPA нь 1960 оноос хойш пластик резинийг үйлдвэрлэхэд ашигладаг үйлдвэрийн химийн бодис юм.
Ямар бараа бүтээгдэхүүн BPA-г ихээр агуулдаг вэ?
• Хуванцар савалгаатай бараа бүтээгдэхүүн
• Лаазалсан бүтээгдэхүүн
• CD болон DVD
• Шүдний ломбо
• Төрөл бүрийн баримт хэвлэгч
• Гэр ахуйн цахилгаан бараа
• Нүдний контакт линз
• Угжны толгой гэх мэт
BPA таны биед хэрхэн нэвтрэн ордог вэ?
BPA нь таны биед хоол хүнсээр мөн BPA агуулсан бараа бүтээгдэхүүн болон бусад зүйлсээс бидний биед дамжин ордог байна.
Жишээ нь лаазалсан болон савалгаатай бэлэн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй 3 хоноход таны шээсэн дэх BPA 66%-иар буурдаг гэсэн судалгаа гарсан байна.
Мөн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас хөхөөр хооллодог хүүхдүүдийн BPA угжаар хооллодог хүүхдүүдийнхээс 8 дахин бага байдаг гэж мэдээлжээ.
BPA нь ямар хор нөлөөтэй вэ?
➢ Жирэмсэн эмэгтэйчүүд BPA агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхэд төрөх хүүхдийн жин BPA агуулсан бүтээгдэхүүн хэрэглэдэггүй эмэгтэйн хүүхдийн жингээс 0,5 кг-аар бага төрдөг гэсэн судалгаа байдаг.
➢ BPA өндөр агууламжтай бүтээгдэхүүн хэрэглэхэд төрөх хүүхдүүдийн зан аашны хувьд хурц, түрэмгий, тогтворгүй байгааг ажиглажээ.
➢ Хүүхдийн тархины мэдрэлийн системд сөргөөр нөлөөлдөг, мөн аутизм үүсгэдэг гэсэн судалгаа байдаг.
➢ Эмэгтэйчүүдийн хувьд хөхний хорт хавдар болон өндгөвчинд нөлөөлдөг байна.
➢ Жирэмсэн эмэгтэйчүүдийн цусан дахь BPA өндөр байх үед үр зулбах магадлал 3 дахин их болох нь ажиглагджээ.
➢ Эрэгтэйчүүдийн хувьд түрүү булчирхайнд нөлөөлж, эр бэлгийн эс боловсрох нь 30-46% багасдаг байна.
BPA-ны хэрэглээг хэрхэн багасгах вэ?
• BPA агуулаагүй (BPA free products) бараа бүтээгдэхүүн хэрэглэх. Үүнд: BPA агуулаагүй хуванцар сав, аяга зэрэг
• Лаазалсан бүтээгдэхүүнээс аль болох татгалзах
• Богино долгионы зуухыг аль болох хэрэглэхгүй байх
• Шил шаазан савыг сонгон хэрэглэх
• Мөн хүүхдийг хөхөөр хооллохыг зөвлөж байна.