НЯРАЙН ХҮЙН АРЧИЛГАА

2025 оны 01 сарын 15

НЯРАЙН ХҮЙН АРЧИЛГАА

Хүүхэд ураг орчмын шингэн дотор байх хугацаандаа хүчилтөрөгчөөр амьсгалах, нүүрс хүчлээ гадагшлуулах, шим тэжээлээ дамжуулан авах гэсэн үйлдлүүдийг хүйн холбоосоор дамжуулан гүйцэтгэдэг.

Хүүхэд төрөх үед хүйг тусгай хавчаараар хавчин хайчилдаг ба наанадаж 24 цагийн дараа хүйн хавчаарыг авдаг.  Үүний дараа тав нь хавдаж хөөсөн байдалтай байна. Үүнээс хойш нярайн хүйг хуурай, цэвэрхэн байлгах ёстой. Өдөр өдрөөр хүй хатаж наалдамхай байхаа больж хуурай, хатуу, хүрэн бор өнгөтэй болно. Хүй хүүхэд төрсний дараа 1-3 долоо хоногийн дараа өөрөө унадаг. Хүйн тав хатаж унахыг хүй цөглөх гэнэ.

Хүй өөрөө унатал анхаарах зүйлс:

-      Хүйнд бохир оруулалгүй цэвэр байлгах / нойтон, хатаагүй хүй нь халдвар авах эрсдэл өндөр байна/

-      Хуурайлах бүрд хүйнд нь болгоомжтой хүрч хэвийн байдлыг шалгах

-      Хүйд агаар оруулах тусам хүй хурдан хатдаг

Дараах шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай. Үүнд:

-      Цус гарах

-      Эргэн тойронд улайх

-      Шар ногоон идээ гарч, эвгүй үнэртэх

Хүй бохирдсон үед буцалгаж хөргөсөн цэвэр бүлээн усаар угааж, маш цэвэр даавуугаар зөөлөн дарж хатаана. Хүй цөглөснөөс хойш савантай бүлээн усаар угааж болно. Мөн хүйг аль болох хөндөхгүй живх хэрэглээрэй.  


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл